8011-4463 info@777.mn

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь 777 Store онлайн дэлгүүрийн вэб сайт болон тус сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авч буй хэрэглэгч хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Хэрэглэгч нь 777 Store онлайн дэлгүүрийн вэб сайт болон аппликейшнээр дамжуулан захиалга хийснээр энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж танилцсан, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.2. 777 Store нь зөвхөн насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр үйлчилгээ авна.

1.3. Энэхүү Нөхцөл нь Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулагдсан болно.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1. “Вэб сайт” — 777 Store-ийн ажиллуулж буй онлайн худалдааны цахим платформ.

2.2. “Захиалга” — Хэрэглэгчээс бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг цахим хэлбэрээр илэрхийлсэн үйлдэл.

2.3. “Хэрэглэгч” — 777 Store-ийн системд бүртгүүлсэн болон захиалга хийсэн иргэн, байгууллага.

2.4. “Бараа бүтээгдэхүүн” — 777 Store онлайн дэлгүүрээр дамжуулан худалдаалагдаж буй бүх төрлийн бараа.

ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА

3.1. 777 Store нь онлайн худалдааны үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн сонгох, захиалах, төлбөр төлөх, хүргэлтээр хүлээн авах боломжийг олгоно.

3.2. Хэрэглэгч нь өөрийн утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллээр бүртгүүлж, вэб сайтад байршуулсан бараа бүтээгдэхүүнээс сонгон захиалга хийнэ.

3.3. Хэрэглэгч захиалга хийсний дараа захиалгын төлбөрийг дараах төлбөрийн хэрэгслээр төлөх боломжтой.

  • Банкны карт
  • Интернэт банк
  • QPay
  • Цахим хэтэвч
  • Банкны шилжүүлэг

3.4. Захиалгын төлбөр бүрэн төлөгдсөнөөр захиалга баталгаажсанд тооцно.

3.5. 777 Store нь захиалгын төлөв, хүргэлтийн мэдээллийг хэрэглэгчийн бүртгэлтэй утас болон имэйлээр мэдэгдэнэ.

3.6. Хэрэглэгч нь бараагаа дараах байдлаар хүлээн авах боломжтой.

  • Улаанбаатар хот дотор хүргэлтээр
  • Орон нутагт шуудан, тээврийн компаниар дамжуулан

3.7. Орон нутаг руу хүргүүлэхтэй холбоотой нэмэлт тээврийн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

3.8. Хэрэглэгч нь хүргэлтийн хаяг, холбоо барих утас болон бусад мэдээллийг үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд буруу мэдээллээс үүдсэн аливаа саатал, хохирлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

ДӨРӨВ. БУЦААЛТ БА ЦУЦЛАЛТ

4.1. Захиалгын төлбөрийг бүрэн төлснөөр захиалга баталгаажна.

4.2. Хэрэглэгчид хүргэгдсэн бараа нь дараах тохиолдолд буцаалт эсвэл солилт хийх боломжтой.

  • Бараа гэмтэлтэй
  • Захиалсан бараанаас өөр бараа ирсэн
  • Үйлдвэрлэлийн доголдолтой

4.3. Барааг буцаах хүсэлтийг бараа хүлээн авснаас хойш 24–48 цагийн дотор мэдэгдэх шаардлагатай.

4.4. Хэрэглэгч барааны тайлбар, хэмжээ, өнгө болон бусад мэдээллийг сайтар шалгаж захиалга хийх үүрэгтэй. Хэрэглэгчийн буруу сонголтоос үүдсэн буцаалтыг 777 Store хүлээн авахгүй байж болно.

4.5. Хэрэглэгчийн баталгаажсан захиалга агуулах болон хүргэлтийн шатанд орсон тохиолдолд захиалгыг цуцлах боломжгүй.

ТАВ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

5.1. Дараах нөхцөл байдлын улмаас үйлчилгээ түр зогсож болно.

  • Системийн засвар үйлчилгээ
  • Интернет болон холбооны саатал
  • Программ хангамжийн алдаа

5.2. Байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдал, төрийн шийдвэр зэрэг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд 777 Store үйлчилгээ үзүүлэхийг түр хязгаарлах эрхтэй.

ЗУРГАА. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

6.1. Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг 777 Store нь гуравдагч этгээдэд задруулахгүй.

6.2. Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана.

  • Захиалга боловсруулах
  • Хүргэлт хийх
  • Харилцагчийн үйлчилгээ үзүүлэх

ДОЛОО. ХОЛБОО БАРИХ

Байгууллагын нэр: 777 Store

Утас:

И-мэйл:

Хаяг: